“Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой. Мөн аялалд гарахдаа мартаж болохгүй зүйлс, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт болон Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх газруудын байршил зэрэг таны аялалд зайлшгүй хэрэг болох олон төрлийн мэдээллийг энэхүү газрын зурагт багтаалаа.

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбар нь интернэт, сүлжээгүй газар ч хөтөч болох давуу талтайгаас гадна газрын зураг дахь хот хоорондын зай, зам, таних тэмдэглэгээг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүү нарийвчлан боловсруулж гаргасан тул таны аяллын найдвартай хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна.

Иргэд, харилцагчид та бүхэн “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг дараах цэгүүдээс ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.

  • Голомт банкны бүх салбарууд
  • Чингис хаан нисэх онгоцны буудал
  • Shangri-La Hotel
Харин дижитал хувилбарыг гар утсандаа татан ашиглахыг хүсвэл ЭНД дарна уу.

Үзэсгэлэнт Монгол орныхоо давтагдашгүй, өвөрмөц байгалийг хайрлан хамгаалж, хариуцлагатай аялъя!