Мөн урьдчилсан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоож байгаа юм байна. 

Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байгаа аж. 

Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна гэв.