Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина гэж ХЗДХ-ийн сайд мэдээлж байсан билээ.