- Apple компаниясы Nvidia-ны басып озып, әлемдегі ең жоғары нарықтық капиталдандыруы бар компания атанды.
- Nvidia акциялары 5%-ға құлдырап, нарықтық капиталдандыруы $4,77 триллионға түсті.
- Apple акциялары 1%-ға өсіп, нарықтық капиталдандыруы $4,95 триллионға жетті.
- Nvidia 2025 жылдың маусымында Microsoft-тан ең жоғары капиталдандыру титулын алған.
- Apple жасанды интеллект платформасын дамытудың орнына басқалардікін жалға алып, шығындарды азайтуда.
2025 оны наймдугаар сараас хойш хоёр компани анх удаа байраа сольсон нь энэ юм.
Даваа гарагийн арилжааны үеэр Nvidia компанийн хувьцааны ханш 5 орчим хувиар унаж, зах зээлийн үнэлгээ $4.77 их наяд болсон нь хөрөнгө оруулагчид хиймэл оюуны хөгжүүлэлттэй холбоотой зардал хэт өндөр байгаад санаа зовсны илрэл байлаа. Ерөнхийдөө хиймэл оюуны салбарын хэт хурдтай өсөлтөөс хөрөнгө оруулагчид болгоомжлох болсон юм.
Харин Apple компанийн хувьцааны ханш энэ үеэр 1 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $4.95 их наядад хүрсэн юм.
Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Nvidia 2025 оны зургаадугаар сард Майкрософтоос дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг шилжүүлж авсан бөгөөд аравдугаар сард үнэлгээ нь хэсэгхэн хугацаанд $5 их наядын босгыг давж байлаа.
Харин 2026 он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханшийн өсөлт удаашраад байна.
Энэ оны эхнээс Nividia-ийн хувьцаа 4 хувиар өссөн бол Apple-ийнх 24 хувиар өсөөд байгаа.
Apple компани өөрийн хиймэл оюуны платформыг хөгжүүлэхийн оронд бусдын хөгжүүлсэн платформыг түрээсэлж, их зардал гаргахгүй ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад таалагдаж байгаа юм.
Тус компани энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулах хурлыг Пүрэв гарагт зохион байгуулах гэж байна.
Энэ нь есдүгээр сарын нэгнээс ажлаа өгөх гүйцэтгэх захирал Тим Күкийн хувьд сүүлчийн хурал байх юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий