Наадмын амралтаар нийслэлээс 283,000 тээврийн хэрэгсэл гарсан байна. 

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Нийслэлээс 283,000 тээврийн хэрэгсэл гарсан тоон мэдээллийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс ирүүлсэн. Одоо ч хотоос гарах хөдөлгөөн нэмэгдсээр байна. Харин орж ирж буй хөдөлгөөн харьцангуй хэвийн байгаа.

Баруун аймаг болон Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Булган аймаг руу чиглэсэн хөдөлгөөний эрчим ачаалал эрс нэмэгдсэн мэдээллийг орон нутгийн алба хаагчид өгсөн" гэдгийг хэлэв.