Дуу цахилгаантай аадар бороо өнөөдөр, маргааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Өчигдөр ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, зарим үед борооны өмнө түр зуур секундэд 26-28 метр хүрч ширүүссэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Иймд иргэд автомашин болон бусад хөрөнгөө зориулалтын талбайд байршуулж, хүчтэй салхи шуурганы улмаас үүсэж болох эрсдэлийг тооцоолохыг зөвлөж байна. 

Түүнчлэн хол замд гарахдаа жолооч, зорчигчид аюулгүй байдлыг сайтар хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.