Тодруулбал БНСУ-д богино хугацаагаар зорчиж буй монгол иргэд өөрийн үнэмлэхээрээ тус улсад автомашин жолоодох боломж нээгдэх гэж байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Монгол Улсын 60,000 гаруй иргэн БНСУ-д амьдарч байна. Тэдний 1,400 орчим нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноос дийлэнх нь жолооны үнэмлэхгүй, эрхгүйгээр жолоо барьсан, осол гаргасан байгаа юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНСУ болон Монгол Улс хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг батлууллаа.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэснээр нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д зорчиж буй манай улсын иргэд монгол үнэмлэхээрээ автомашин жолоодох эрхтэй болно. Мөн БНСУ-ын иргэд манай улсад зорчихдоо жолооны үнэмлэхээ ашиглах эрхтэй болно.

Харин нэг жилээс дээш хугацаагаар зорчих бол монгол үнэмлэхээ солонгос үнэмлэхээр шууд солиулан авах боломж бүрдэнэ" гэв.