- Түүхийн шалгалтыг 1,511 хүн өгөхөөр бүртгүүлсэн
- Англи хэлний шалгалтыг 33,177 хүн өгнө
- Шалгалт 2026 оны Элсэлтийн Шалгалт бөгөөд өнөөдөр 10:00 ба 14:00 цагт эхэлнэ
- Шалгуулагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваариа авч явах ёстой
- Хориглох зүйлс: гар утас, ном, дэвтэр, чихэвч, компьютер, таблет, ухаалаг цаг, тооны машин, ноорог цаас, дуу хураагч, үзэг, тосон бал, толь бичиг, томьёоны хураангуй
Өнөөдөр мөн 14:00 цагт Англи хэлний шалгалт товлогдсон. Түүхийн шалгалтыг 1,511 хүн өгөхөөр бүртгүүлсэн бол англи хэлний шалгалтыг 33,177 хүн өгнө.
Харин Элсэлтийн Шалгалтын байранд гар утас, ном, дэвтэр, чихэвч, компьютер, таблет, ухаалаг цаг, тооны машин, ноорог цаас, дуу хураагч, үзгэн болон тосон бал, толь бичиг, томьёоны хураангуй зэрэг хууран мэхлэх зорилготой, бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно. Иймд та бүхэн өөрийн хувийн эд зүйлсээ гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүстээ үлдээж орохыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөж байна.
Түүнчлэн шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, дээр заасан хориглох зүйлсийг авч орсон, ашигласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарууллаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий