Хур тунадас:

  • 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 24-нд нутгийн баруун хагаст,
  • 25-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 26, 27-нд нутгийн хойд хэсгээр,
  • 28-нд нутгийн зарим газраар,
  • 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • 24-нөөс ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус,
  • говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо, 26, 27-нд аадар бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: 24-нөөс дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.