КОРОТКО
- Фестиваль 'Хүрээ цам-Даншиг наадам 2026' пройдет 27-28 июня в Хүй долоон худаг.
- Срок регистрации для торговли и услуг продлен до 23 июня 13:00.
- Для регистрации требуется пакет документов, включая регистрационный лист, удостоверения, медкнижки и др.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
(Зөвхөн аж ахуйн нэгж бүртгүүлэхийг анхаарна уу)
- Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
- Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Захирлын иргэний үнэмлэх;
- Иргэний үнэмлэх;
- Явуулын хоолны машины зураг;
- Албан хүсэлт, өргөдөл;
Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
- Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
- Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
- Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
- Иргэний үнэмлэх;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Албан хүсэлт, өргөдлийг бүрдүүлнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Иргэн, ААН-ийг бүртгэх хугацаа өнөөдөр дуусах байсныг маргааш буюу зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл сунгасан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий