Одоогоор хэрэглэгчид REDMI Note 15 болон REDMI A5 загваруудыг Мобикомоос худалдан авах боломжтой бөгөөд цаашид Xiaomi брэндийн бусад цуврал, загваруудыг үе шаттайгаар худалдаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дэлхий даяар хэрэглэгчдийн сонголт болсон Xiaomi
Xiaomi нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн гурван том үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани 2025 онд дэлхий даяар 165.2 сая ухаалаг гар утас нийлүүлж, зах зээлийн 13.3 хувийг эзэлсэн бөгөөд Omdia судалгааны байгууллагын мэдээллээр дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлтээр тав дахь жилдээ дараалан эхний гуравт эрэмбэлэгджээ.
Xiaomi-ийн ухаалаг гар утаснууд 2025 онд дэлхийн 58 улс, бүс нутагт зах зээлийн эхний гуравт, 70 улс, бүс нутагт эхний тавд багтсан нь тус брэндийн олон улсын зах зээл дэх цар хүрээ, хэрэглэгчдийн сонголтоор баталгаажсан байр суурийг харуулж байна.
Өөр өөр хэрэглээнд зориулсан ухаалаг гар утасны цувралууд
Xiaomi нь хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурласан ялгаатай хэрэгцээ, хэрэглээнийх нь хэв маягт нийцсэн өргөн сонголт бүхий ухаалаг гар утас үйлдвэрлэдэг.
Үүний гурван том төлөөлөл нь REDMI Note Series, REDMI A Series, Xiaomi Series бөгөөд одоогоор REDMI Note Series, REDMI A series-ийн бүтээгдэхүүнүүд Мобикомд албан ёсоор худалдаалагдаж байна.
Өдөр тутмын хэрэглээнд мэдрэгдэх технологийн боломжууд
Xiaomi болон REDMI брэндийн гар утаснууд нь цуврал, загвараасаа хамааран дараах технологийн боломжуудыг санал болгодог. Үүнд:
- Нэг удаагийн цэнэглэлтээр удаан ашиглах боломжтой том багтаамжтай батарей;
- Өндөр нягтралтай камер болон хиймэл оюунд суурилсан зураг боловсруулалт;
- Гэрэл багатай орчинд зураг авах шөнийн горим;
- Хөдөлгөөн, дэлгэцийн гүйлгэлтийг жигд харуулах өндөр шинэчлэлтийн давтамжтай дэлгэц;
- Өдөр тутмын хэрэглээнд зориулсан бат бөх хийц, дэлгэцийн хамгаалалт;
- Цувралаас хамаарсан ус, тоосны хамгаалалт;
- Xiaomi HyperOS үйлдлийн систем болон ухаалаг функцууд;
- Хурдан цэнэглэлт, эрчим хүчний хэмнэлттэй ажиллагаа зэрэг багтана.
Эдгээр боломж нь зөвхөн техникийн үзүүлэлтээр хязгаарлагдахгүй бөгөөд ажил, хичээл, зураг авалт, энтертайнмент, тоглоом болон өдөр тутмын харилцаанд илүү тав тухтай, жигд хэрэглээг бүрдүүлэхэд чиглэдэг.
Мобикомд худалдаалагдаж эхэлсэн загварууд
REDMI Note 15
REDMI Note 15 нь өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай батарей, камер, дэлгэц болон бат бөх чанарыг нэг дор хослуулсан загвар юм.
Тус загвар нь:
- 6000mAh багтаамжтай батарей;
- 108MP өндөр нягтралтай үндсэн камер;
- 6.77 инчийн FHD+ AMOLED дэлгэц;
- 120Hz refresh rate буюу сэкундэд 120 удаа шинэчлэгдэх дүрс;
- Өндөр бат бөх чанартай дэлгэцийн шил;
- IP64 тоос, усны цацрагийн хамгаалалттай.
120Hz дэлгэц нь сошиал медиа гүйлгэх, цэс хооронд шилжих, хөдөлгөөнтэй контент үзэх, дүрслэл ихтэй тоглоом тоглох үед дүрслэлийг илүү жигд, нүдэнд тухтай харагдуулна. Харин том багтаамжтай батарей нь нэг удаагийн цэнэглэлтээр 2 өдрийн турш ашиглах боломжийг санал болгож буй.
Мөн бусад брэндийн утаснаас хамгийн том ялгарах ялгаа нь Drop Resistance, Screen resistance технологи буюу гаднын нөлөө, унагах зэргийн эсрэг эсэргүүцэл, бат бөх хамгаалалттай зэргээрээ онцлог. Гар утасны хэрэглээнд хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй унагах, дэлгэц хагарахгүй, амархан зураас сэв суухгүй байх явдал билээ.
REDMI A5
REDMI A5 нь өдөр тутмын үндсэн хэрэглээг том дэлгэц, удаан ажиллах батарей болон AI камертай хослуулсан үнийн хувьд маш боломжийн сонголт юм.
Тус загвар нь:
- 5200mAh багтаамжтай батарей;
- 32MP AI хос камер;
- 6.88 инчийн өргөн дэлгэц;
- 120Hz хүртэлх AdaptiveSync шинэчлэлтийн давтамж;
- Хурууны хээ болон нүүр царайгаар таних хамгаалалт;
- 8 cores процессортой.
Том дэлгэц нь видео үзэх, ном болон мэдээлэл уншихад илүү өргөн харагдах орчин бүрдүүлэх бол батарейн багтаамж өндөртэй, 120hz дэлгэцтэй зэрэг нь үнээсээ давсан сонголтыг санал болгож буй.
Xiaomi гар утсаа Мобикомоос сонгоорой
Xiaomi брэндийн гар утсыг албан ёсоор худалдаалж эхэлснээр Мобиком хэрэглэгчдэдээ өөр өөр хэрэгцээ, төсөвт нийцсэн ухаалаг гар утасны сонголтыг улам өргөжүүлж байна.
Одоогоор REDMI Note 15 болон REDMI A5 загварууд худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгчид бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ болон худалдан авах нөхцөлтэй Mobicom.mn цахим хуудсаар танилцан, онлайнаар захиалах боломжтой.
Цаашид Xiaomi брэндийн өөр өөр ангилал, цувралын гар утаснууд Мобикомын бүтээгдэхүүний сонголтод үе шаттайгаар нэмэгдэх болно.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий