2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашны барилгын ажлууд үргэлжилж байгааг мэдээлэв.

Харин төслийн санхүүжилтийн тухайд Франц улсын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багатай, зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тайлбарлалаа. Энэ оны 11, 12 дугаар сараас зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөсөн хэмээгээд буй уг тээврийн зээлийн өрийг 2038 оноос төлж эхлэх нь.

Төслийг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор тухайн бүсийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.