Өмнөх жилүүдийн Супер концертын тайзнаа алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Taeyang, хүчирхэг хоолойгоороо алдаршсан соло дуучин Ailee, Rain нар гарч байв. Харин энэ удаагийн Супер концертод реппер Jessi, Jaypark болон түүний хөгжүүлж буй Lngshot нар оролцож, зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хэмжээний халуухан шоу болох юм.


- Супер концертыг 2024 оноос хойш жил зохион байгуулж, Солонгосын томоохон одуудыг Монголд авч ирлээ. Энэхүү том шоуг яагаад санаачилсан талаар ярилцлагаа эхлүүлье.

- Би хөгжимд дуртай хүүхэд байсан. Багадаа аав ээжийгээ дагаад Монголд ирж байлаа. Аав ээж маань боловсролын салбарт ажиллаж, хүмүүст сайн зүйлийг түгээж буйг хараад нөлөөлөл авсан. Монгол Улс бол миний хоёр дахь эх орон, аав ээж маань ирээд 30 жил, би ирээд 20 жил болсон байна. Өсөж торнисон эх орныхоо төлөө юу хийж чадах вэ, хүмүүст хэрхэн яаж нөлөөлөх талаар удаан бодсоны эцэст багаасаа хөгжимд дуртай байсан болохоор дэлхийн алдартай одуудыг Монголд авч ирэх орон зай байгааг олж харсан.

Энэ бүхнээр дамжуулан Монголын зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн таниулахыг хүсэж байгаа болохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Боловсрол, урлаг хоёр бол маш олон хүнд нөлөөлж чадах хүчтэй зэвсэг гэдэгт би итгэдэг.

- Цаашдаа хэдэн жил үргэлжлэх бол?

- Бид ирээдүйд “10 дахь удаагийн тоглолтоо амжилттай зохион байгууллаа” гэж хэлэхийг хүсэж байгаа. Цаашлаад Монгол улсад зохион байгуулагддаг олон улсын хэмжээний хамгийн том “Фестиваль” гэх брэнд бий болгохыг зорьж байна. Өнгөрсөн жилүүдийн тоглолтоос харахад үзэгчдийн сэтгэгдэл маш өндөр байсан. Иймд бид ирээдүйгээ илүү томоор, сайн сайхнаар харах ёстойгоо ойлгосон.

Солонгосын одууд Монголд ирээд дуулж байна гэдэг зөвхөн дотоодын төдийгүй гадаад үзэгчдийг татаад эхэлсэн. Гадаадын үзэгчид ирж манай тоглолтыг үзээд Монгол гэдэг ямар сайхан орон болох талаар тодорхой хэмжээнд эерэг сэтгэгдэлтэй буцна. Энэ дундаас монгол залуучууд ч гэсэн эх орноо хайрлах, яаж дэлхийн тавцанд гаргах хүсэл эрмэлзлийг төрүүлмээр байна.

"Дэлхийн хэмжээний одуудын хувьд Монголд ирнэ гэдэг нь  жагсаалтынх нь 77-д байдаг байсан бол ирээдүйд дуудахад эергээр хүлээн авч, шууд ирдэг хэмжээнд хүргэх болно"

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав