НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнх нь1990 оноос өмнө хийгджээ. 2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөв гарчээ. Иймд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаар болов.

Нийслэлийн хэмжээнд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мото помпыг байрлуулах бол үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2,000 орчим айл өрхийг үе шаттай нүүлгэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлэх аж.

Мөн бүх шатны боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хүүхэд хамгааллын байгууллагуудын орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулах, боловсролын байгууллагаар дамжуулан эцэг эх, хүүхдүүдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх ойлголт, мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах шийдэлд хүрчээ.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн вирус Монгол Улсад анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

НЗДТГ-аас эрэн хайх, аврах ажиллагааны тусгай тоноглол бүхий хоёр автомашиныг Нийслэлийн Онцгой Байдлын Газарт(НОБГ) өчигдөр хүлээлгэн өгчээ. Аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин худалдаж авахаар нийслэлийн энэ оны төсөвт 984 сая төгрөгийг тусгасан байна.

НОК-ын бүрэлдэхүүн: