- Юнител групп отмечает 20-летие и проводит ребрендинг
- Компания начинала с мобильной связи, сейчас охватывает 98% населения Монголии
- В 1996 году минута разговора стоила 390 тугриков при средней зарплате 15-20 тыс. тугриков
- Планируется развитие контент-сервисов (Юнивишн, LookTV) и цифровых решений для бизнеса (Nexmind)
- Создана компания Nexmind для адаптации международных технологий к Монголии
Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншаравтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
ХАРИЛЦАА ХОЛБООГ "ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ"-НЭЭС ХҮН БҮРИЙН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЦЭЭ БОЛГОСОН НЬ
- Юнител групп 20 жилийн ойгоо угтаж брэндийн өнгө төрхөө шинэчлэх шийдвэр гаргалаа. Энэ өөрчлөлт зөвхөн "лого"-ны асуудал биш байх, тийм үү? Технологийн томоохон компанийн дараагийн алхам, стратеги юу байх бол?
Тийм ээ. Бидний хувьд энэ бол зөвхөн дүр төрхийн шинэчлэл биш, ирэх жилүүдэд ямар компани байх вэ гэдгээ илэрхийлж буй томоохон алхам. Сүүлийн жилүүдэд хамт олноороо ирээдүйн чиглэл, үнэт зүйл, зах зээлд ямар байр суурьтай байх талаар нэлээд ярилцсан. Технологийн салбар маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас илүү зоригтой, илүү хурдтай, илүү онцлог брэнд байх шаардлага бий болсон. Шинэ брэндийн өнгө төрх маань ч энэ өөрчлөлтийг илэрхийлж байгаа.
Цаашид бид үндсэн телко бизнесээ улам бэхжүүлэхийн зэрэгцээ Юнивишн, LookTV зэрэг контент болон платформын үйлчилгээгээ өргөжүүлнэ. Мөн байгууллагуудад зориулсан дижитал шилжилтийн шийдэлд түлхүү анхаарч байгаа. Энэ хүрээнд Nexmind компанийг байгуулж, Монголын зах зээлд илүү тохирсон технологийн шийдлүүд дээр ажиллаж эхэлсэн.
Нөгөө талдаа Toki зэрэг платформ дээр суурилсан дижитал хэрэглээний экосистемээ илүү тэлэх зорилготой. Бидний харж байгаагаар дижитал шийдэл болон лайфстайл чиглэлүүд ойрын жилүүдийн хамгийн том боломж, бас хамгийн том сорилт байх болно. Тиймээс олон улсын шилдэг туршлага, технологийг Монголын онцлогт нийцүүлэн нутагшуулахыг зорьж байна.
- Юнител зах зээлд анх гарч ирэхэд өрсөлдөгчид хэдийнээ байр сууриа олчихсон байсан шүү дээ. Тухайн үеийн зах зээлийн орчин ямар байв, та бүхэн хэрэглэгчдэд юугаараа анх хүрч чадсан бэ?
Анх мобайл үйлчилгээ нэвтэрч байх үе, 1996 оны үед Монголын дундаж цалин 15,000-аас 20,000 төгрөг байхад үүрэн холбооны нэг минутын яриа 390 төгрөг байлаа. Өнөөдрийн өнцгөөс харвал боломжийн үнэ мэт боловч тухайн үеийн худалдан авах чадвартай харьцуулбал маш өндөр дүн, 3 литр бензин авах хэмжээний мөнгө байхгүй юу. Гар утас гэдэг маш өндөр өртөгтэй "тансаг хэрэглээ" байсан үе л дээ.
Тийм байхаас ч аргагүй. Харилцаа холбооны салбар өөрөө анхны суурь хөрөнгө оруулалт асар их шаарддаг, түүнийгээ нөхөх хугацаа нь маш урт байдаг онцлогтой. Хэдийгээр 2006 он гэхэд ярианы тариф 220 төгрөг болж бага зэрэг хямдарсан байсан ч хэрэглэгчдэд хүнд туссаар байсан. Үүнээс болоод хэдийн 10 жил болсон ч нийт хэрэглэгчдийн тоо 550 мянга, хүмүүсийн холбоо барих эрэлт хэрэгцээ хязгаарлагдмал байлаа.
Яг энэ үед тухайн үеийн удирдлагууд бизнесээс илүү "Харилцааг хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй болгоё" гэсэн шийдвэрт хүрч ярианы тарифыг 3 дахин бууруулж 70 төгрөг болгосон. Мөн тухайн үед сүлжээ дотроо хямд, сүлжээнээс гадуур илүү үнэтэй байсан ялгаатай тарифыг халж, сүлжээ харгалзахгүй ижил үнээр яриулах асар зоримог шийдвэр гаргасан юм.
"Харилцаа холбоог хүн бүрийн гарт, хүн бүрийн амьдралд ойртуулах нь бидний зорилго байсан. Үнийг бууруулах нь бизнесийн хувьд эрсдэлтэй байж болох ч, нийгмийн хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байсан юм."
Энэ нь бизнесийн хувьд маш том эрсдэлтэй алхам байсан ч үнийг бууруулснаар харилцааг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгож, нийт хэрэглэгчийн тоо ердөө жил гарны дотор 1.2 саяд хүртэл үсрэлт хийсэн. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.5 сая хэдий ч нийт гар утас хэрэглэгчийн тоо 4 саяд хүрч, харилцаа холбоо амьдралын салшгүй хэрэглээ болжээ. Энэхүү үйлчилгээг ард иргэдийн амьдралд ойртуулж, хүн бүрд хүртээмжтэй болгоход Юнителийн тухайн үеийн шийдвэр маш том нөлөө үзүүлсэн гэж бид үздэг.
50 мянган км үргэлжлэх шилэн кабель: Дэлхийг бүтэн тойрох хэмжээний дэд бүтэц
- Харилцаа холбоо бол асар их хөрөнгө оруулалт шаарддаг, түүнийгээ нөхөх хугацаа нь урт байдаг салбар. Нэг талдаа урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай, нөгөө талдаа компани оршин тогтнож, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд ашиг хийх ёстой байдаг. Хэрхэн тэнцвэржүүлж үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?
Бидний шийдвэрүүд үргэлж санхүүгийн ашгаас илүүтэй, хэрэглэгчдийн хэрэглээний ирээдүйн өөрчлөлт рүү чиглэсэн байдаг. Үүний тод жишээ нь 2011 онд өндөр хурдны интернэт болон IPTV үйлчилгээг нэвтрүүлж байхад олох орлоготойгоо харьцуулахад маш их хөрөнгө оруулалт, зардал гарч, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 10 жилээс дээш байсан. Энэ технологи хэзээ нэгэн цагт монголд орж ирэх нь тодорхой, харин аль болох эрт оруулж байж хэрэглэгчийнхээ хэрэглээг хангах, улмаар зах зээлээ тэлж, хөгжүүлэх нь зөв гэж шийдэн эхлүүлсэн байдаг юм. Тухайн үед айл өрх бүрд хүрсэн дэд бүтэц байхгүй, муу байсан тул бид өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулж эхэлсэн нь өнөөдөр нийт урт нь 50 мянган км буюу дэлхийг экватороор нь бүтэн тойрох хэмжээнд хүрчээ.
Хүмүүсийн тэр анзаарахаа больсон, 'агаар' мэт санагдах энэхүү сүлжээ, интернэтийн ард ажилтнуудын маань тасралтгүй хөдөлмөрөөр бүтсэн асар том дэд бүтэц ажиллаж байдаг. Бид өнөөдрийг хүртэл энэ дэд бүтцийг байгуулахад 560 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Мөн 2015, 2016 онуудын эдийн засгийн хямралын үед бизнесүүд хөрөнгө оруулалтаа хумьж, зардлаа хэмнэж байх тэр үед бид эсрэгээрээ 80 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар орон даяар 4G сүлжээг нэвтрүүлж байсан. Одоо ч хэрэглэгчдийн хэрэглээний өсөлтийг дааж ажиллахын тул жил бүр 4G, 5G сүлжээгээ тэлсээр, өргөтгөсөөр байгаа. Манай салбар ер нь тасралтгүй хөрөнгө оруулалт шаарддаг, компаниуд нь хөрөнгө оруулалтаа хийж байж оршин тогтнодог онцлогтой.
Зарим хүмүүс
“танайх аль хэдийнээ орон даяар том сүлжээ байгуулчихсан, одоо бараг агаар зараад маш их ашиг олдог”
гэх маягийн зүйлс асуудаг. Мэдэхгүй хүнд гаднаас харахад амархан санагддаг юм шиг байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай групп 560 сая гаруй ам доллар хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулж, үе үеийн, мянга мянган ажилтнуудын нөр их хөдөлмөрөөр бий болж, амжилттай явж байгаа юм.
Өмнө нь 200 ажлЫн байранд гүйцэтгэдэг байсан механик ажлыг AI agent-ууд гүйцэтгэж байна
- Дэлхийг бүтэн тойрох хэмжээний шилэн кабель, орон даяарх 4G сүлжээ гээд энэ бүх дэд бүтцийг удирдах, арчлах, хүрэлцэж ажиллахад асар их хүн хүч, үйл ажиллагааны зардал шаардлагатай байж таарна. Юнител групп энэ нүсэр бүтцийг хэрхэн ухаалгаар удирдаж байна вэ? Эцсийн дүндээ хэрэглэгчдэд очих үйлчилгээний найдвартай байдал үүнтэй яаж уялдаж байгаа вэ?
Харилцаа холбооны салбарт секунд, минут тутамд сүлжээ тасралтгүй ажиллах нь бидний хамгийн эхний үүрэг.
Монгол орны нүүдэлчин зан заншил, өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг энэ нөхцөлд сүлжээ гэдэг бол ерөөсөө л гэр бүлийн холбоо, амин судас нь шүү дээ. Тэр холбоог таслахгүйн тулд манай инженерүүд цаг уурын хүндрэлтэй нөхцөлд, заримдаа тээврийн хэрэгсэл ч явах боломжгүй хүнд замаар станц руу явах тохиолдол бий. Энэ нь манай ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндэд ч тодорхой хэмжээний ачаалал, эрсдэл авчирдаг.
Тийм учраас бид хэрэглэгчдээ ч найдвартай үйлчилгээгээр хангах, ажилтнуудынхаа ч хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дотооддоо хиймэл оюун ухаан, ухаалаг автоматжуулалтын системүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Орон даяар байгаа мянга мянган станцын бэлэн байдлыг секунд тутамд автоматаар хянадаг олон улсын AUTIN систем дээр манай инженерүүд ажиллаж, яг манай улсын цаг уур, газар нутгийн онцлогт тохирсон 200 гаруй ухаалаг сайжруулалт, нэмэлт автоматжуулалтыг бие даан хөгжүүлсэн. Одоо хаа нэгтээ доголдол гарахад энэ систем алдааг хүнээс хэд дахин хурдан илрүүлж, системийн түвшинд өөрөө автоматаар засаж байна. Бүр алдаа гарахаас нь өмнө урьдчилан таамаглаж, ачааллыг хуваарилах түвшинд хүрсэн.
Дээрх шиг Юнителийн дотоод системд яг ийм 7 өөр төрлийн AI agent (Хиймэл оюунт туслах) бодитоор ажиллаж, 200 орчим ажилтны хийх ажлыг хийж, үйл ажиллагааг хөнгөвчилж, хурдасгаж байна.
- AI agent ажиллаж байгаа гэдэг нь үнэхээр сонирхолтой сонсогдож байна. Юнител шиг технологийн томоохон тоглогчийн хувьд хиймэл оюуныг яг ямар түвшинд, ямар логикоор үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа вэ?
AI бол одоогийн төдийгүй ирээдүйн хамгийн халуун сэдэв, бидний тойрч гарах аргагүй том давлагаа мөн үү гэвэл яалт ч байхгүй мөн. Гэхдээ AI ярихаас өмнө суурийг нь ойлгох нь чухал. Хиймэл оюун чинь өгөгдөл дээр л ажилладаг шүү дээ. Бид энэ сууриа бүр 2014 оноос, салбартаа анхдагч болж Data Warehouse төслөөр эхлүүлсэн юм. Тэр үед хэрэглэгчийн датагаа нэгтгэж, Машин сургалт (Machine Learning) ашиглан хэрэглэгч бүрийн хэрэглээний онцлогт тохирсон багцыг систем өөрөө автоматаар санал болгодог шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Харин одоо өгөгдлийн хэмжээ асар нүсэр болсон учраас бид технологийн дараагийн шат болох Data Lakehouse руу шилжиж байна. Дэлхийн технологийн гигантуудын ашиглаж буй энэ моделийг манай инженерүүд хөгжүүлж, дээр нь AI модель, эйжентүүдийг маш хурдтай сургах хөрсийг бэлдэж байгаа юм.
Өнөөдөр бид Хиймэл оюуныг дотооддоо хоёр үндсэн чиглэлд нэвтрүүлээд байна.
Бид AI-г ажилтныг орлуулах бус, харин илүү үнэ цэнтэй зүйлд цагаа зарцуулах, бүтээмжийг нэмэх хурдасгуур болгон ашиглаж байна.
Эхнийх нь, бизнесийн процессын автоматжуулалт. Жишээ нь, манай Дуудлагын төв дээр асар их ачаалал ирдэг тул тэнд дуу хоолой таних AI ашиглан автоматжуулж, хэрэглэгчийн яриаг Монгол хэлний амьд ярианы онцлогоор нь маш сайн таниад шууд текст рүү хөрвүүлчихдэг. Тэгээд зогсохгүй тухайн хэрэглэгч ууртай байна уу, сэтгэл ханамж нь ямар байна гэдгийг бодит хугацаанд анализ хийж, яриа дуусангуут бүх тэмдэглэлийг нь системд бүртгээд операторын өмнө бэлдчихдэг. Оператор дуудлага бүрийн дараа тэмдэглэл хөтөлж цаг алдах шаардлагагүй цаг хугацааг хэмнэж байгаа юм.
Дараагийн чиглэл нь, ажилтнуудын өдөр тутмын бүтээмж. Бид зөвхөн системүүдээ ухаалаг болгоод зогсохгүй, ажилтан бүрээ өдөр тутмын ажилдаа AI хэрэгслүүдийг чөлөөтэй ашиглах соёлд сургаж байна. Энэ жил 80 гаруй ажилтныг гадаадад сургалтад суулгаж, AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах, бүтээмж өсгөх чиглэлээр мэргэшүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл ажилтнууд маань технологитой хоршиж ажилласнаар бүтээмжээ нэмэгдүүлэх нэг түлхэц болж байна.
Ажилтнуудын цалин 240% өссөн нь бүтээмжийн өсөлттэй холбоотой
- Ажилтнуудын бүтээмж гэснээс сүүлийн 3 жилд инфляцын түвшин 25-30 хувь нэмэгдсэн байхад Юнителийн ажилчдын дундаж цалин 240 хувиар өссөн байна шүү дээ. Энэ бол зөвхөн инфляцыг нөхөх төдий биш, түүнээс хэд дахин давсан бодит өсөлт байна?
2020-оод оны эхээр хөдөлмөрийн зах зээл дээр
"чадвартай ажиллах хүч олдохгүй байна, бэлтгэгдсэн боловсон хүчин гадагшаа явж байна"
гэсэн том сорилт салбар бүрд тулгарсан, манай компани ч үүнийг тойрч гараагүй. Сайн залуусыг сургаж бэлтгэчхээд л илүү сайн цалин, амьдралын чанар хайж Австрали руу эсвэл өөр улс руу маш их алдаж эхэлсэн үе л дээ.
Тиймээс 2022 онд удирдлагын багаараа ярилцаж байгаад маш тодорхой шийдэлд хүрсэн.
"Бид энэ авьяаслаг хүмүүсээ авч үлдэхийн тулд олон улсын түвшинд өрсөлдөхүйц цалин, боломжийг олгодог болох ёстой"
гэж. Мэдээж тэр их зардлыг шууд хоёр дахин огцом нэмэх санхүүгийн боломж хаана ч байхгүй учраас бид цалингийн бодлогоо ерөөсөө л "Ажлын бүтээмжид суурилсан цалин хөлс" рүү шилжүүлсэн хэрэг.
Судалгаагаар ажилтан компаниас ердөө гурван зүйл хүлээдэг нь тогтоогдсон юм. Нэгдүгээрт цалин хөлс, хоёрдугаарт бидний компанийн соёл гэж ярьдаг ажлаа явуулахад таатай эрүүл орчин нөхцөл болон арга барил, гуравдугаарт хийж буй ажлаасаа бодит үнэ цэн мэдрэх явдал.
Гэтэл компани томрох тусам процесс нүсэр болж, ажлын давхардал ихэсдэг. Энэ нь дундаа сул цаг, үл ойлголцол үүсгэж, ажилтны фокусыг сарниулан сэтгэл ханамжгүй байдалд хүргэдэг гол хүчин зүйл байхгүй юу. Тиймээс бид бизнес процессоо дахин загварчлан (business process re-engineering) гар ажиллагаа шаардсан механик дамжлагуудыг системтэйгээр автоматжуулж, шаардлагагүй шат дамжлагуудыг цөөлж, үйл ажиллагааг оновчилсон.
Үүний бодит өгөөж нь сүүлийн 3 жилд нэг ажилтны бодит бүтээмж нийт 75 хувиар өсөж, компаниас гарах ажилчдын урсгал даруй 2 дахин буурлаа. Хамгийн гол нь удирдлагуудын зүгээс зөвхөн чиглүүлж, харин бодит үр дүнг ажилтнууд маань өөрсдөө бүтээсэн юм.
Дижитал шилжилтийн эхний алхам бол датагаа цэгцлэх
- Удирдлага нь зөв чиглүүлж, ажилтнууд нь өөрсдөө бүтээмжийн үсрэлтээ хийж, түүнийгээ дагаад цалингаа өсгөж авсан кэйс үнэхээр бахархмаар юм. Өнөөдөр зөвхөн танайх гэлтгүй
Өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, амжилт сургамж маань бидний хувьд үнэтэй хөрөнгө юм. Хэрэв энэ туршлага маань бусад байгууллагын дижитал шилжилтийг оновчтой хийх, түүнийг дагаад амжилтын замыг нь дөтлөхөд тусалж чадвал бид өөрсдийн зорилгоо биелүүлсэнд тооцно. Бидний хамтын ажиллагааны үүд хаалга бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй."
бусад салбарынхан ч бүтээмжээ өсгөж, зардлаа танахаар дижитал шилжилт, AI руу идэвхтэй зорьж байна. Олон бизнес эрхлэгчид та бүхнийг энэ шилжилтийг хэрхэн үр дүнтэй хийснийг сонирхож байгаа нь мэдээж. Бизнесийн орчинд энэ шилжилтийг илүү хурдан, үр дүнтэй хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Дижитал шилжилт нь зөвхөн зардал хэмнэх бус, бизнест маш том орлогын боломжуудыг нээдэг. Гэвч энэ үйл явц нь бизнесээ ойлгохоос эхэлнэ. Үүний тулд эхлээд датагаа цуглуулж, түүнийгээ цэгцтэй хадгалах хэрэгтэй. Мөн дижитал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер аюулгүй байдал (Cyber Security) нэн тэргүүний асуудал болж байна. Үүнээс гадна их өгөгдөл (Big Data) дээр ажиллах ажилчдын ур чадвар, технологийн хэрэглээг шат дараатай хөгжүүлэх шаардлагатай.
Судалгаагаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь дижитал шилжилтийнхээ дөнгөж эхний шатанд яваа нь харагдсан. Тиймээс бид өөрсдийн 20 жилийн турш алдаж, онож хуримтлуулсан ноу-хаугаа бусад байгууллагатай хуваалцахыг зорьж байна. Энэ хүрээнд бид 1,000 орчим ам.метр талбай бүхий Customer partnership incubation (CPI)-ийг тохижуулж, өөрсдийн бодит туршлага дээр суурилсан мастер классуудыг боловсруулан харилцагч байгууллагуудтайгаа хуваалцаж байгаа. Жил гарангын хугацаанд 600 гаруй байгууллагын 3’000 гаран удирдах ажилтнууд хамрагдаад байна.
Туршлага гэснээс дэлхийн харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох GSMA Mobile World Congress-т манай компанийн дотооддоо AI ашиглаж үр дүнтэй хийсэн шийдлийн талаар гаднын операторуудад туршлага болгон сүүлийн 2 жил дараалан танилцуулсан байдаг. Энэ нь Монголын бизнесүүд технологийн хувьд заавал “дагаж хөгждөг” биш, зарим чиглэл дээр бид өөрсдөө туршлага экспортолж, дэлхийн тоглогчидтой мөр зэрэгцэн ярилцах хэмжээнд ирчихсэн байгаагийн нотолгоо болов уу.
Экосистемийн үнэ цэн нь хэрэглэгчийн амьдралыг хялбар болгоход оршдог
- Таны ярианд "Дижитал экосистем" гэдэг үг олон дурдагдаж байна. Энэ ойлголтыг хэрэглэгчид илүү энгийнээр хэрхэн ойлгох вэ?
Манай компанийн хувьд өндөр хурдны суурин интернэт, үүрэн холбооны 4G/5G сүлжээ, ухаалаг гар утасны өндөр нэвтрэлт зэрэг техникийн болон хэрэглэгчдийн хүчтэй бааз суурийг нэгэнт бүрдүүлчихсэн. Бидний хувьд энэ боломж дээрээ тулгуурлаад “хүмүүсийн өдөр тутмын амьдралд яг ямар хүндрэлүүд байна, бид хэрхэн шийдэл олж чадах вэ?” гэдэг дээр төвлөрч байна.
Тэрний хамгийн том жишээ бол Toki - дижитал экосистем.
Жишээ нь, та аппликэйшнээр зүгээр нэг хүсэлт явуулаад орхидог, тэр нь шийдэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй үлддэг бол энэ экосистем биш. Харин та гар утаснаасаа хүсэлтээ илгээхэд цаана нь тухайн газар нь шийдвэрлээд, эргээд таны утсанд "шийдэгдлээ" гэсэн хариу мэдээлэл (Feedback) ирдэг, эхнээс нь дуусах хүртэлх бүрэн процесс (End-to-End process) нэг дор хангагдахыг хэлнэ. Хэрэглэгчийн нүдэнд Toki ганц аппликэйшн харагдаж байгаа ч түүний цаана E-Commerce (Цахим худалдаа), хүргэлт, төлбөр тооцоо, цахим мөнгө, хэрэглэгчийг танин баталгаажуулалт гээд асар олон том системүүд ажиллаж байдаг.
Хамгийн гол нь, үүнийг зөвхөн Юнител дангаараа хийгээгүй. Бусад салбарын олон компаниуд, старт-апууд бидэнтэй хамтраад өөрсдийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд чөлөөтэй хүргэх Нээлттэй Платформ (Platform)-ыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд энэхүү экосистемийг томруулан, хамтдаа урагшилж байна.
- Юнител групп 20 жилийн хугацаанд тарифаас эхлээд дижитал экосистем хүртэлх том өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж иржээ. Энэ бүхний эцэст Монголын нийгэм, эдийн засагт үзүүлсэн гол нөлөө тань юу вэ?
Бидний үзүүлсэн нөлөөг гурван үндсэн чиглэлээр тодорхойлж болно.
Нэгд, боловсролын тэгш байдлыг хангаж, дижитал хуваагдлыг бууруулсан. Бид өндөр хурдны шилэн кабель татаж, орон даяар 4G сүлжээ байгуулснаар хөдөө орон нутаг, хотын хэрэглэгчдийн дундах мэдээлэл авах, сурч боловсрох боломжийн ялгааг арилгасан.
Хоёрт, Бизнесийн дижитал орчныг шинэ шатанд гаргасан гэж хэлж болно. Манай сүлжээ, интернэт дээр түшиглэн Монголын бизнесийн орчин цахим хэлбэрт эрчимтэй шилжсэн.
Гуравт: Төрийн үйлчилгээг цахимжуулахад том нөлөө үзүүлсэн. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон E-Mongolia платформ болон төрийн байгууллагууд хоорондоо дижиталаар холбогдож, үйл ажиллагаагаа сайжруулахад манай салбарын, тэр дундаа Юнителийн бүтээн байгуулсан орон даяарх дэд бүтэц хамгийн том тулгуур суурь нь болж өгсөн.
- Тэгвэл дараагийн 20 жил буюу 2046 он хүртэлх ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Технологийн хурд урьд өмнөхөөс хэд дахин хурдассан. Энэ урсгалд улс орон ч, компаниуд ч бэлтгэлтэй байх ёстой. Ирээдүйг нэг үгээр хэлбэл "гэрэлтэй", гэхдээ маш "өрсөлдөөнтэй" байна.
Бидний дараагийн 20 жилийн стратеги бол найдвартай сүлжээгээр хангаад зогсохгүй, тэр суурин дээр "Монгол хиймэл оюун ухаан"-ыг бүтээх дэд бүтцийг босгох явдал юм.
Бид олон улсын Tier 3 стандартын Дата төвийг ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Монголын байгууллагууд өндөр зардал гаргалгүйгээр эх орондоо AI моделиудаа угсарч, сургах боломжтой болно.
Тиймээс бид олон улсын Tier 3 стандартын шинэ Дата төвийн төслөө эхлүүлээд байна. Энэ нь эргээд Монголын бусад том байгууллага, компаниуд гадагшаа хандах шаардлагагүйгээр, эх орондоо AI моделиудаа уншуулж, сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Миний хувьд ирэх 20 жилд Монголын технологийн компаниуд гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, эх орондоо валютын орлого оруулж ирэх цаг болсон гэдэгт бат итгэдэг. Бид зөвхөн хэрэглэгч байхаа больж, "Технологийн экспортлогч" болох боломжтой. Хамтдаа нэгдэж, нэг зорилготой урагшилбал бид ирэх 20 жилд дэлхийн тавцанд тоглогч нь байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий