Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач  Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Чинзоригтийн Лхагвасүрэн,

Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Лувсандагвын Шатарчулуун,

Алтангадас одонгоор:

Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Осорын Ганбаатар,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганзориг

Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Сэдэдийн Цогт-Эрдэнэ,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Мөнхжаргал,

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гомбожавын Баярхүү нарыг тус тус шагнаж урамшууллаа.

ФОТО