Төв талбайд 

Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Төрийн ордонд

10:00-14:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.

Яармаг дахь Хангарди ордонд

11:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

Шангрилла зочид буудалд

10:00-11:30 цагт Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүн байгууллагууд Эрчим хүчний сайд Б. Найдалаатай салбарын тулгамдаж буй асуудлууд, засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлууд, 2026-2027 оны өвлийн бэлтгэлийн талаар ярилцана.

"Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-ийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Замилан энэ сарын 22-нд болох “Амьдралд би хайртай” бие даасан хоёр дахь тоглолтынхоо талаараа мэдээлэл өгнө.