Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өглөө.
Энэ уулзалтын үеэр тэрээр
"Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн тодорхой үндэслэлүүд бий болсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалга. Одоо сүүлдээ зохиомол үнийн хомсдол үүсгэдэг болсон байна."
хэмээн хэлэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий