- Более 200 школьников и студентов добровольно очистили центральную площадь имени Д.Сүхбаатара в Улан-Баторе.
- Акция проведена в рамках кампании «Цэмбэгэр Улаанбаатар» (Чистый Улан-Батор) организацией Volunteer Mongolia.
- Ранее волонтеры уже очищали мост Олимпийский и территорию у Центральной библиотеки.
- Мероприятие приурочено к предстоящему COP17, который пройдет в Улан-Баторе.
- Городское управление по благоустройству предоставило инструктаж по безопасности и 6 единиц техники, включая поливомоечные машины.
Тэд өмнө нь Олимпын гүүр, Төв номын сангийн гадаах талбайг цэвэрлэж байв.
Харин өнөөдөр сайн дураараа нэгдсэн 200 гаруй сурагч, оюутан залуус Хот тохижилтын газартай хамтран нийслэлийн төв талбайг цэвэрлэлээ.
Volunteer Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч А.Ням-Од
"Удахгүй нийслэл хотод маань COP17 хурал болох гэж байгаа. Иймээс дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын зочид ирэхэд хотоо цэвэр цэмцгэр байлгаж, өнгө төрх нэмье гэсэн хүсэл эрмэлзлээр бид өнөөдрийнхөө ажлыг хийлээ. Өмнө нь Д.Сүхбаатарын талбайг цэвэрлэхээр гурван удаа хүсэлтээ өгсөн ч төрийн шагнал гардуулах ёслолтой давхацсан, цаг агаарын тохиромжгүй байдал зэргээс болоод бүтэлгүйтсэн. Дөрөв дэх удаад Хотын дарга зөвшөөрөл өгснөөр ажил маань биеллээ оллоо. GenZ үеийн залуус маань байнга цэвэрлээд байж чадахгүй. Тиймээс байгууллага, хүмүүс эргэн тойрноо цэмцгэр байлгахад анхаараасай гэж хүсэж байна. Хотоо цэвэрхэн байлгахад тийм ч хэцүү биш шүү дээ гэдгийг бид өнөөдрийн болон өмнө нь хийсэн ажлуудаараа уриалж байгаа"
хэмээн ярилаа.
Сайн дурын залууст Хот тохижилтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, усны машин зэрэг зургаан техник хэрэгсэлтэйгээр хамтран ажиллажээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий