ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар хэлэхдээ "Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг томоохон чиг үүрэгтэй ажилладаг.
Сүүлийн үед Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл ихээр бүртгэгдэж байна.
Энэ онд бүртгэгдсэн 2,314 зөрчлийн 53 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Зөрчлийг задалж үзвэл гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил нь 47 хувийг дангаар эзэлж байгаа. Татвараас зайлсхийж, худалж мэдүүлж эсвэл бараагаа бүрэн мэдүүлэхгүй байна
Нягтлан шалгах ажилтай холбоотой гомдол иргэдээс ирдэг. Тэнд зөрчил байгаа учраас л бид нягтлан шалгаж байгаа. Түүнээс биш хууль ёсны худалдааг улсын хилээр шуурхай нэвтрүүлдэг.
Мөн нийт зөрчлийн 23 хувь нь хориглосон буюу хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл байна. Биедээ нуусан эсвэл тээврийн хэрэгсэлдээ нуусан ачааг нягтлан шалгахын тулд тоног төхөөрөмж, биет шалгалтыг заавал хийхээс өөр аргагүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис маш их илэрч байгаа.
Энэ оны долоон сарын байдлаар 14 удаагийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий