Энэ жилийн ДАШТ-ий дараа тус улсын шигшээгийн дасгалжуулагч Рональд Коеман халагдсан. Түүний оронд ирсэн Шави өдгөө 46 настай. Тэрбээр анх удаа шигшээ багийг удирдах албанд томилогдож байгаа юм. Өмнө нь Испанийн "Барселона"-д гурван жил дасгалжуулагчаар ажилласан билээ.

Коеманы хувьд 2018-2020 онд улсынхаа шигшээд ажиллаад 2023 оноос дахин дасгалжуулагчаар томилогдсон. Энэ жилийн ДАШТ-д түүний удирдлага дор нидерландчууд хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 32-т Мароккогийн шигшээд хожигдсон юм.

Мөн 2024 оны Еврод багаа хагас шигшээд хүргэж байв.

Нидерландын эрэгтэй шигшээ баг 1978 онд Австрийн Эрнст Хаппелийн удирдлага дор ДАШТ-д оролцсоноос хойш 48 жилийн дараа гадаад дасгалжуулагчтай болж байна.