Уг зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар салбар дундын уялдаа холбоог хангаж ажилладаг ба үйл ажиллагаагаа жил бүр УИХ-д тайлагнан ажилладаг байсан ч 2025 онд татан буугдаад байжээ. 

Гэтэл сүүлийн таван жилд 100,000 хүн тутамд ногдох автотээврийн осол болон автотээврийн ослын улмаас амиа алдсан иргэд, хүүхдүүдийн тоо тасралтгүй өссөөр  манай улс тээврийн ослын эрсдэл өндөр орны тоонд орж байгаа аж.  

Иймд уг зөвлөлийг сэргээн байгуулж байгаа юм байна.