- В 2011-2012 годах Южнокорейская футбольная ассоциация предоставляла иностранным судьям массаж и сексуальные услуги, оплачивая их корпоративной картой.
- Аудит Министерства культуры, спорта и туризма в 2016 году выявил эти факты, но они были обнародованы только сейчас телеканалом JTBC.
- В период с марта 2011 по март 2012 года иностранным специалистам, приезжавшим на международные матчи, оказывались такие услуги.
- Бывшие чиновники ассоциации заявили, что это было обычной практикой, и иностранные судьи сами требовали таких услуг.
- Полиция провела обыск в штаб-квартире ассоциации в Чхонане в связи с расследованием назначения Хон Мён Бо на пост главного тренера в 2024 году.
2011 оны гуравдугаар сараас 2012 оны гуравдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгост олон улсын тэмцээн шүүхээр ирсэн гадаадын мэргэжилтнүүдэд ийм үйлчилгээ үзүүлж, холбогдох төлбөрийг байгууллагын картаар төлж байсан нь тайланд бичигджээ.
Дурдсан хугацаанд 2012 оны Лондоны Зуны Олимп, 2014 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байсан юм.
Тухайн үед Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр Чо Чун Юн ажиллаж байжээ.
JTBC суваг тэр үед холбоонд ажиллаж байсан экс албан тушаалтнаас энэ талаар тодруулахад
“энэ бол тухайн үед түгээмэл үзэгдэл байсан, гадаадын шүүгч нар ч өөрсдөө ийм зүйл шаарддаг байсан”
гэж хариулсан байна.
Өөр нэг экс албан тушаалтан ийм зүйл бусад улс орнуудад бүр ч ноцтой, бүдүүлэг түвшинд байсныг баталжээ.
Харин холбооны одоогийн албан тушаалтнууд тэр үеэс хойш ийм зүйл байхгүй болж, дотоод хяналт шалгалт чангарсныг тайлбарласан байна.
JTBC сувгийн мэдээ цацагдахаас хэдхэн цагийн өмнө цагдаа нар Сөүлээс өмнө зүгт 90 км зайд оршдог Чонан дахь Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны төв байранд нэгжлэг явуулсан юм.
Уг ажиллагаа нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Хон Мюн Бо уг албан тушаалд 2024 онд томилогдох үйл явцад ямар нэг зөрчил гарсан эсэх талаар баримт цуглуулах зорилготой байжээ.
Энэ оны ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгийн шатнаасаа шалгарч чадаагүй нь үндэсний хэмжээний томоохон асуудал дэгдээсэн бөгөөд үүний дараа ерөнхий дасгалжуулагч Хон Мюн Бо болон холбооны ерөнхийлөгч Чун Мон Гю нар албан тушаалаасаа огцорч байв.
Тэд долдугаар сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын парламентын сонсголд оролцож, хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоогчдын асуултад хариулсан юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий