Эх сурвалжийн мэдээлснээр хагас коксон түлш худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээх юм байна. Ингэснээр гадаад улсын ямар компаниас хагас коксон түлш авах нь тодорхой болно.

Коксон түлшийг нийслэлийн төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авахыг тендерийн баримт бичигт тусгажээ.

Энэ удаад 280 мянган тонн хагас кокс, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаж авах бөгөөд өнгөрсөн өвөл 306 мянган тонн хагас коксон түлшийг ₮226 тэрбумаар авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд худалдан борлуулсан юм.