- Бывший президент Монголии Ц.Элбэгдорж вернулся в страну 5 июля 2026 года после работы в Стэнфордском университете.
- В 2024 году Ц.Элбэгдорж был обвинен в причастности к делу компании 'Ачит Ихт' и объявлен в розыск.
- Ордер на арест Ц.Элбэгдоржа был отменен в январе 2025 года.
- Бывший премьер-министр Ч.Сайханбилэг не вернулся в Монголию, по данным источников.
- Ч.Сайханбилэг подозревается в связях с делом о финансировании рудника Оюу-Толгой и проживает в Денвере, США.
Тэрбээр 2019 оноос АНУ-ын Стэнфордын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан гэдэг.
Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэх хэрэг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн анхаарлын төвд орж байсан.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг" хэмээн дурдаж байсан.
Энэ явдлын дараа 2024 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллага "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм. Улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн.
Дээрх асуудалтай холбогдуулан түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар баривчлах шийдвэр гаргаж байв.
Үүнээс долоон сарын дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр сэжигтнээр баривчлах дээрх захирамжийг хүчингүй болгосон юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2019 оноос "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа бөгөөд АНУ-ын Денвер хотноо амьдарч буй гэх мэдээлэл бий.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий