- В Монголии зарегистрировано 52 324 единицы огнестрельного оружия, из них 50 627 у граждан и 1 697 у юридических лиц.
- Ежегодно приобретается около 1 500 единиц оружия.
- Разработан новый законопроект об оружии, который будет внесен в парламент.
- Законопроект включает переходные положения для легализации незарегистрированного оружия.
Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 50,627 галт зэвсгийг иргэн, 1,697 галт зэвсгийг хуулийн этгээд эзэмшиж байна. Мөн
- спорт-сургалтын зориулалтаар 2,521,
- харуул хамгаалалтын зориулалтаар 1,103,
- үзмэр, цуглуулгын зориулалтаар 595 галт зэвсэг цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд бүртгэлтэй байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 1,500 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа бол галт зэвсэг ашиглан спорт-сургалтын чиглэлээр есөн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж, жилд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн тогтмол хичээллэж, улсын хэмжээний 10 гаруй тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан хүний аюулгүй байдлыг хангах, иргэнийг гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах зорилт, мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дэмжих бодлогын чиглэлтэй уялдуулсан.
Хуулийн төсөлд спорт-сургалтын зориулалттай буудлагын үйл ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, галт зэвсэг, сум худалдах төв, импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагчид тавих нөхцөл, хяналтын зохицуулалтыг мөн тусгасан байна.
Түүнчлэн, бүртгэлгүй галт зэвсгийг тодорхой хугацаанд нөхөн бүртгүүлэх шилжилтийн зохицуулалтыг тусгаж, далд эргэлтэд байгаа галт зэвсгийг хууль ёсны бүртгэлд хамруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий