- Коди Гакпо забил гол в матче Нидерланды-Марокко на 71-й минуте
- После гола Гакпо заплакал из-за выкидыша у его партнерши
- Гакпо играет за Ливерпуль и забил 3 гола на этом ЧМ
- Гакпо был заменен на 113-й минуте из-за травмы
- Нидерланды проиграли по пенальти, Гакпо завершил ЧМ с 6 голами за два турнира
Дөрвөн жилийн өмнө Катарт болсон ДАШТ-д гурван гоол оруулснаар том багуудын хараанд өртсөн Гакпо тэр цагаас хойш Английн "Ливерпүүл"-д данстай яваа билээ.
Тэгвэл энэ ДАШТ-ээр ч том тэмцээнд гоолын одтой тоглогч гэдгээ батлан гурван гоол оруулсан юм. Тэрбээр сүүлийн гоолоо Мароккогийн эсрэг оруулсныхаа дараа нулимс унагаж, багийнхан нь түүний энэ сэтгэл хөдлөлийг нийтэд харуулахгүй гэсэндээ тойрч зогссон.
Тэгвэл довтлогч эрийн хамтран амьдрагч модель Ноа ван де Биж өнгөрсөн Бямба гарагт ураг зулбаснаа олон нийтэд мэдэгдсэн юм. Ар гэрт нь ийм асуудал гарсан ч 27 настай довтлогч эр найз бүсгүйтэйгээ зөвлөлдсөний эцэст тэмцээнээ үргэлжлүүлэхээр шийдсэн аж.
Хосууд өнгөрсөн оны аравдугаар сард хүүтэй болсон бөгөөд үүнээс хойш хоёр дахь үрээ тээж байгаагаа зарлаад байв.
Харин Гакпо Мароккогийн эсрэг тун чухал гоол оруулсныхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй юм.
Тэрбээр хөлдөө зовуурь мэдэрсэн тул нэмэлт цагийн 113 дахь минутад сэлгээнд сууж оронд нь Жастин Клюверт талбайд гарсан билээ. Клюверт торгуулийн цохилт алдсан Нидерландын гурван тоглогчийн нэг болсон юм.
Шигшээ баг нь торгуулийн цохилтоор хожигдсоноор Гакпо хоёр ДАШТ-д нийт зургаан гоол оруулсан амжилттайгаар дараагийн тэмцээнийг хүлээх нь. Өдгөө 27 настай түүнд дөрвөн жилийн дараа ч дахин тоглох боломж бий.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий