- Прокуратура за период 22-26 июня проконтролировала 43 165 уголовных дел.
- Зарегистрировано 1 461 сообщение о преступлениях, возбуждено 752 новых дела.
- По 810 делам прокурор составил обвинительное заключение.
- С.Х. обвиняется в мошенничестве: с декабря 2021 по август 2023 обманул 7 граждан обещаниями дешевого жилья.
- Дело направлено в суд по статье 17.3 ч.1 УК (Мошенничество).
Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346,
- Өмчлөх эрхийн эсрэг 231,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 19,
- Авлигын 15,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 13 болон бусад төрлийн гэмт хэрэг 32 байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргээс:
С.Х нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий долоон иргэнийг “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, бусдад хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий