Өчигдрийг хүртэл түүний хувь тоглогчийн гэрээг "The MongolZ" баг удирдлагууд шийдэх эрхтэй байсан. 

Харин өнөөдрөөс Senzu буюу М.Азбаяр нь "The MongolZ" багийн харьяалалгүй болж, "BC Game Esports" багийн албан ёсны тоглогч болж байгаа нь энэ юм. Энэхүү гэрээ хэлцэл хэр мөнгөөр хийгдсэн талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байна. 

"BC Game Esports" багийн бүрэлдэхүүнд 

  • Олександр Костыльев буюу s1mple, 
  • Денис Шарипов буюу electroNic, 
  • Senzu буюу М.Азбаяр нар тоглож байгаа бол
  • дасгалжуулагчаар Виктор Войтас буюу TaZ ажиллаж байна.