Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замыг зургаадугаар сарын 20-ны 00:00 цагаас зургаадугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг тус газраас зөвлөв.

Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийг нийслэлийн Замын сангийн 4.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр баталжээ.