- 14 государственных компаний с дублирующими функциями ликвидируются
- Компания 'Эрдэнэс Монгол' переименована в 'Чингис хаан баялгийн сан'
- Сокращено 230 рабочих мест
- Внедряются единые централизованные услуги и цифровизация
- Совет директоров будет состоять из 11 членов, 5 из которых независимые
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компанийн шинэчлэл тэр дундаа байгалийн баялгийг яаж ард иргэдэд илүү өгөөжтэй байх талаар чухал шийдвэр гаргалаа.
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас төрийн өмчит компанийн бодитой шинэчлэл хийх үүрэг чиглэлийг өгсөн.
Иргэн болгоны дансанд байгаа 306 мянган төгрөгийг яаж өсгөж үржүүлэх вэ, байгалийн баялгийн үр өгөөжийг яаж иргэдэд илүү хүртээх вэ гэдэг асуудлаар шинэчлэл хийсэн гэж ойлгож болно.
Энэ хүрээнд төрийн өмчит "Эрдэнэс Монгол" нэгдлийн дараагийн хөгжлийн шатыг эхлүүлж байна.
Энэ компани 2007 онд байгуулагдаад 19 жил болж буй. Дээрх хугацаанд алдаа оноо, сургамж авах олон зүйл байгаа.
Харин дараагийн шат нь илүү өгөөжтэй байх болно. Тиймээс "Эрдэнэс Монгол" компанийн нэрийг "Чингис хаан баялгийн сан" гэж өөрчилж байна.
Агуулгын хувьд одоогийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагаа нь илүү уул уурхайн компанийн толгой компани буюу менежментийн удирдлагад анхаарч байгаа. Хоёрдугаарт Үндэсний баялгийн сангийн хуулиар зохицуулагддаг.
Энэ хуульд зааснаар хөрөнгийн удирдлага гэсэн чиг үүргээ илүү хүртээмжтэй байлгахаар төлөвлөж байна.
Шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн удирдлага буюу Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө томилгоог эргэж харна. Үүний тулд компанийн дүрмийг шинэчилнэ. Нийт 11 гишүүнтэй бол тав нь заавал хараат бус байх ёстой.
Хоёрдугаарт компани болгонд дэмжих үйл ажиллагааны давхардсан орон тоо байх шаардлагагүй. 10 хүний хийж байгаа ажлыг таван хүн хийж болно. Компани бүрд нэгдсэн дундын үйлчилгээг нэвтрүүлнэ. Жил бүр хэмнэлт рүү шилжинэ. Үүний тулд цахимжилтыг эрчимжүүлнэ.
Тиймээс өнөөдөр 14 төрийн өмчит компанийг татан буулгах шийдвэр гаргасан. Гэхдээ уг 14 компани бол давхардсан, үйл ажиллагаа нь дэмжих чиг үүрэгтэй заавал байх компани хэлбэрээр байлгах шаардлагагүй гэж үзсэн тул хааж байна. Эдгээр компанийг хаасан тул 230 ажлын байрыг цомхотголоо" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий