Шинэ чансаагаар Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансаанд 2,119-т жагсжээ.

Ингэснээр тэр эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаатай болж байгаа анхны монгол теннисчин болж байна.

Өдгөө 16 настай Ө.Золбадар зургаан настайгаасаа талбайн теннисээр хичээллэх болсон юм. Тэрбээр энэ сарын 7-нд БНХАУ-ын Луан хотод болсон ITF-гийн тэмцээний урьдчилсан шатанд Пэйдон Лиүг хожсон ч Японы тамирчин Шион Ямадад дийлдсэн байна.

Сонирхуулахад Монголоос ITF-ийн чансаанд орсон анхны теннисчин нь Ч.Маралгоо билээ. Тэрбээр өдгөө эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 1,855-д бичигдэж байна.

ITF чансааны цуврал тэмцээнээс ATP болон WTA цувралд оролцох чансааны оноо цуглуулдаг билээ.