- Министр иностранных дел Монголии Б.Батцэцэг и министр иностранных дел Китая Ван И обсудили укрепление политического взаимопонимания и доверия.
- Цель увеличить двустороннюю торговлю до 20 миллиардов долларов США.
- Обсуждались проекты скоростной автомагистрали Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг и газопровода.
- Стороны договорились синхронизировать планы развития Монголии на 2026-2030 годы и 15-ю пятилетку Китая.
- Китай выразил поддержку предстоящей COP-17 Конвенции ООН по борьбе с опустыниванием в Улан-Баторе.
Энэ үеэр хийсэн хэлэлцээний талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэлээд өргөн хүрээг хамарсан асуудлуудаар санал солилцсон байна.
- Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр улсын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх,
- Хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх энэ хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, хорио цээрийн протоколуудыг байгуулах,
- Дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх энэ ажлын хүрээнд холбогдох хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын холболтыг эрчимжүүлэх, зарим боомтоор газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон тэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний нэвтрүүлэх нөхцөлийг хангах, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах,
- Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр улсын ААН-үүд хоорондын санал санаачилга, хамтын ажиллагаа, тодорхой төслүүд хэрэгжүүлэхийг дэмжих,
- Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны авто замын төсөл, байгалийн хийн хоолойн төслийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг талаар ярилцжээ.
Мөн Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдсан. Мөн БНХАУ нийгэм, эдийн засгаа 2026-2030 онд хөгжүүлэх 15-р таван жилийн төлөвлөгөө саяхан батлагдсан. Энэ хоёр төлөвлөгөөг уялдуулах талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Эдгээр төлөвлөгөөнд тусгагдсан худалдаа, дэд бүтэц, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, технологийн дэвшил зэрэг салбарын хөгжлийн зорилт чиглэлүүдээ өөр өөрсдийн хөгжлийн бодлогодоо нийцүүлэн зүй зохистой уялдуулах нь Монгол Хятадын хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.
Уулзалтын үеэр мөн олон талт хамтын ажиллагааг хөндөж ярилцсан ба Хятадын Засгийн газар Улаанбаатарт удахгүй болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын COP-17 буюу бага хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий