Есөн дүүргийн Засаг дарга нар дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор иргэдтэй ойр хамтран ажиллах юм байна. Харин асуудалтай байгаа авто замын бродюрын талаар төлөвлөгөө гаргаж, яаралтай шалгахаар болжээ.

Иргэдийн зүгээс эвдэрч гэмтээгүй хавтанг сольж байна, өнгөрсөн жил шинэчилсэн хавтан нь ховхорсон, нийтийн эзэмшлийн зарим талбайд явган хүний зам байхгүйг хэлж буй.

Тухайлбал Нийслэл хотын төв буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Элит сургуулийн хашааны гадаах явган хүний замын эвдрэл, Цэцэг төвийн уулзварын баруун талын хэсэгт шинэчилсэн хавтан ховхорсон, хүн гишгэхэд холбирдог, Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын арын авто зам дагуу явган хүний зам зарим хэсэгт байхгүй, байгаа нь стандарт бус, Драгон төвийн Emart дэлгүүрийн гадаах явган хүний зам нь буух шатгүй байна.

Гэрэл зургууд

Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын арын явган хүний замын хэсгээс: