Харин 2026 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдсэн байна.

Иймд Нийслэлийн Онцгой Байдлын Газраас(НОБГ) иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

  • Өрхийн галын аюулгүй байдлаа хангах
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах
  • Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг анхааруулав.