“Хүүхэд бүрт боломж тэгш байх ёстой” гэж тэр яриагаа эхлүүлэв. Түүний ширээн дээр англи хэлний номын хажууд Монгол оньсон тоглоом өрөөстэй харагдана.

Нэг талд Oxford English сурах бичиг, нөгөө талд монгол оньс.

Анх харахад эсрэг тэсрэг мэт.

Гэвч энэ хоёрын дунд ирээдүйн Монгол хүүхдийн боловсролын тухай нэгэн сонирхолтой философи нуугдаж байлаа.

Сүүлийн үед эцэг эхчүүд нэг ижил асуултыг их тавьдаг болжээ. Энэ нь

“Миний хүүхэд ирээдүйд ямар хүн болох бол?”

Зөвхөн хичээлээ сайн хийдэг хүүхэд үү? Эсвэл:

  • өөртөө итгэлтэй,
  • оюуны өндөр чадвартай, аливаа тулгарсан асуудлыг зөвөөр шийдвэрлэдэг
  • англи болон бусад гадаад хэлээр харилцах чадвартай
  • зөв хүмүүжил хандлагатай хүн үү?

Улаанбаатарын зүүн бүс — Улаанхуаранд байгуулагдаж буй Лондон Эдүкейшн сургууль яг энэ асуултад өөрийн гэсэн хариултыг өгч байна.

- Танай сургуулийн тухай эцэг эхчүүд “гадаад хэлний сургууль” гэж их ярьдаг. Гэхдээ танай зорилго зөвхөн англи болон бусад гадаад хэл биш юм шиг санагдлаа?

Тийм ээ.

Англи хэл бол манай зорилгын зөвхөн нэг хэсэг. Өнөөдөр дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. AI, технологийн эрин үед хүүхдэд хамгийн хэрэгтэй чадвар бол:

  • зөв бодох,
  • төвлөрөх,
  • асуудал шийдэх,
  • харилцах,
  • өөртөө итгэх чадвар болж байна.

Тиймээс бид хүүхдийн тархи, сэтгэхүй, хүмүүжил дээр илүү анхаардаг.

- Тэгвэл танай сургалтын онцлог хэсэг юу вэ?

Манай сургуулийн онцлог зүйл бол Монгол ухааныг орчин үеийн боловсролтой холбож байгаа явдал.

Лондон Эдүкейшн сургууль нь Оюун ухааны олон улсын музейн харьяа 2 дахь сургууль ба манай сургуулиудын үнэт зүйл нь музейн үзэл санаатай холбоотой.

Монголчуудын уламжлалт оньс нь зүгээр нэг тоглоом байгаагүй. Тэр бол үеийн үед өвлөгдөн ирсэн оюуны соёл, сэтгэхүйн боловсролын нэгэн гайхамшигт хэлбэр байлаа. Өвөг дээдэс маань оньсоор дамжуулан хүүхдэд зөвхөн гарын эв дүй бус, амьдралын ухаан, тэвчээр, аливааг олон талаас нь харах чадварыг суулгаж ирсэн байдаг.

Оньс нь хүнийг “түргэн хариу” хайхаас илүү “зөв гарц” олохыг сургадаг онцлогтой. Хүүхэд оньс эвлүүлэхдээ алдаж, дахин оролдож, бодож тунгааж, учир шалтгааныг нь хайдаг. Энэ бүх үйл явц нь түүний оюун ухааны хөгжлийг байгалийн жамаар дэмжиж байдаг билээ.

Монголчууд оньсыг:

  • оньс тайлдаг,
  • нүүдэлчин ухаанаар асуудал шийддэг,
  • тоглоомоор дамжуулж хүүхдээ сургадаг
    ард түмэн байжээ.

Энэ өв соёлыг өнөөдөр орчин үеийн боловсролтой хослуулах нь хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үнэт арга замын нэг болж байна.

- Оньс хүүхдэд юуг сургадаг вэ?

Тэвчээр

Оньс эвлүүлэхэд яарах боломж байдаггүй. Зарим оньс хэдхэн минутын дотор тайлагдах бол зарим нь олон удаагийн оролдлого шаарддаг. Хүүхэд оньсоо тайлахын тулд бууж өгөхгүй дахин дахин оролдож сурдаг. Ингэснээр амьдралын аливаа бэрхшээлийг тайван хүлээж авч, тууштай даван туулах тэвчээр төлөвшдөг.

Өнөөдрийн хурдтай нийгэмд хүүхдүүд шууд хариу, амархан үр дүн хүсэх хандлагатай болсон энэ үед оньс нь “түргэн биш зөв бодох” дадлыг суулгадаг онцгой ач холбогдолтой.

Логик сэтгэлгээ

Оньс бүр тодорхой бүтэц, учир шалтгаантай байдаг. Нэг хэсгийг буруу хөдөлгөвөл дараагийн алхам гацна. Иймээс хүүхэд “яагаад?”, “хэрэв ингэвэл яах вэ?” гэж тасралтгүй бодож эхэлдэг.

Энэ нь логик дараалалтай сэтгэх, нөхцөл байдлыг шинжлэх, зөв гарц олох чадварыг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл оньс бол хүүхдийн тархийг идэвхтэй ажиллуулдаг амьд дасгал юм.

Төвлөрөл

Оньс эвлүүлэх үед хүүхдийн анхаарал нэг зүйл дээр удаан хугацаанд төвлөрдөг. Гар утас, зурагт зэрэг байнгын сарниулагч орчинд өсөж буй өнөөгийн хүүхдүүдэд энэ чадвар маш үнэ цэнтэй.

Хүүхэд оньсоо тайлахын тулд жижиг деталь бүрийг ажиглаж, хөдөлгөөн бүрээ бодож хийх хэрэгтэй болдог. Ингэснээр анхаарал төвлөрөл, ой тогтоолт, ажиглах чадвар нь аажмаар сайжирдаг.

Олон талаас нь бодох чадвар

Нэг оньсыг зөвхөн нэг өнцгөөс хараад тайлах боломжгүй үе олон. Заримдаа эргүүлж харах, өөрөөр төсөөлөх, өмнөх аргаа өөрчлөх шаардлагатай болдог.

Энэ нь хүүхдийг асуудлыг ганц өнцгөөс бус олон талаас нь харж сурахад хүргэдэг. Ирээдүйд амьдралын аливаа асуудалтай тулгарахад “өөр гарц бий юу?” гэж бодож чаддаг бүтээлч сэтгэлгээний үндэс эндээс эхэлдэг.

Өв соёл ба орчин үеийн боловсролын огтлолцол

Оньс бол зөвхөн өнгөрсөн үеийн дурсгал биш. Харин XXI зууны боловсролд ч үнэ цэнээ алдаагүй оюуны өв юм. Дэлхий нийт хүүхдийн critical thinking, creativity, problem solving чадварыг чухалчилж буй энэ үед монгол оньс нь эдгээр чадварыг байгалийн аргаар хөгжүүлдэг гайхамшигт хэрэглүүр болж байна.

Тиймээс монгол хүүхэд дэлхийн боловсролыг эзэмшихийн зэрэгцээ өөрийн үндэсний оюуны өвөөр сэтгэхүйгээ хөгжүүлэн өсөх нь хамгийн үнэ цэнтэй боловсролын нэг билээ.

Шатар ч гэсэн адилхан.

Нүүдэл хийхээсээ өмнө:

“Дараа нь юу болох вэ?” гэдгийг бодож эхэлдэг.

Энэ бол амьдралын боловсрол, амьдралын маш чухал чадвар.

Бид хүүхдүүдээ зөвхөн хичээл хийдэг биш, боддог төлөвлөдөг хүн болоосой гэж хүсдэг.