Энэ жилийн хувьд уг хөтөлбөрийн хүрээнд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “ХААН Банкны нэрэмжит оюутны дахин тэтгэлэгт хөтөлбөр” гэсэн 2 төрлөөр нийт 100 оюутанд тэтгэлэг олгох юм.

Ийнхүү ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 20 жилийн хугацаанд нийт 2460 оюутан сурагчдад 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

2026-2027 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан үе тэнгийн залуусаа манлайлагч шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк