“ЭРХ ЧӨЛӨӨ” ЦОМГОО тосон цугласан Mxrningstar хамтлагийн сонсогчид
Өнгөрсөн амралтын өдрөөр хотын нэгэн бичилхэн кафе нь гадна үүссэн урт дараалал Монголын орчин үеийн рок хөгжмийн нэгэн өнгө төрх, цар хүрээг харуулсан явдал байлаа. Сонсогчдынх нь догдлол, хүлээлтээр хэлхэгдсэн энэ урт дараалал бол Mxrningstar хамтлагийн "Эрх чөлөө" цомгийн пянзны өдөрлөг байсан юм