Б.Болормаа: Дотоод сэтгэлийн аялал бол үнэндээ ЧИН ЗОРИГТНЫ АЯЛАЛ юм
Бид ажил, амьдралынхаа төлөө өглөөнөөс орой хүртэл зүтгэж, тэмцэж, цаг наргүй ажилласаар нэг л мэдэхэд нэлээд олон жилийг ардаа орхисон байдаг. Гэр бүл, ажил, үүрэг хариуцлага, амжилт, санхүү, бусдын хүлээлт гээд амьдрал биднээс үргэлж ямар нэг зүйл шаардсаар байдаг. Бид ч чадах чинээгээрээ хичээнэ.