"Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлнэ"
Яармагийн Арцатаас Хархорин чиглэлд баригдаж байгаа дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамын нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьд хүрчээ. Тулгуур багана хоорондыг холбох кабелийг агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг 4-5 дугаар сард бүрэн угсарч дуусгасан бөгөөд холбооны кабель