ХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас $80 саяын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа
ХасБанк бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, 35 хүртэлх насны залууст чиглэсэн 80 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай зурлаа. Тус санхүүжилт нь талуудын хооронд 2025 оны 3-р сард байгуулагдсан 147 сая ам.долларын синдикат зээлийн хэлцлийн үргэлжлэл бөгөөд хэлц