“STARTUP 2026” улсын уралдаанд оролцохыг урьж байна
Инновац, шинэ технологид суурилсан гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих зорилготой “STARTUP 2026” улсын уралдаан зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус уралдаан нь оролцогчдод бизнесийн санаагаа бодит төсөл болгон хөгжүүлэх, мэргэжлийн менторууд болон туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, цаашдын санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжид холбогдох нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог юм. “STARTUP 2026” улсын уралдааныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар бо...