- Спектакль «Монгол-хан» будет поставлен на Бродвее.
- Продюсерская группа Nederlander Organization планирует посетить Монголию.
- Генеральным продюсером станет Боб Недерландер, генеральным директором — Дон Франц.
- Международная премьера прошла в Лондоне в 2023 году, азиатская — в Сингапуре в 2024 году.
- Официальное расписание показов в США будет объявлено в первом квартале 2027 года.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо хоёр продюсер компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, монгол театрыг дэлхийн зах зээлд шинэ түвшинд гаргах замыг нээсэн юм. Зуун жилийн түүхтэй Nederlander Organization компани нь «Арслан хаан», «Хамилтон», «Муу шулам» зэрэг дэлхийд алдартай бүтээлүүдийг бүтээсэн, Бродвэйн 41 театрын 9, дэлхий даяар 30 театрыг эзэмшдэг томоохон компани юм. Мөн компанийн гүйцэтгэх захирал Боб Недерландер «Монгол-хан»-ы АНУ-д ерөнхий продюсерээр, Диснейн алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан Дон Франц гүйцэтгэх захирлаар томилогдох нь тодорхой болжээ.
«Монгол-хан» жүжгийн онцлог нь 2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн түүхийг өгүүлж, дэлхийн үзэгчдэд Төв Азийн удирдагчдын өвийг танилцуулдагт оршино. Энэхүү бүтээл нь түүхэн өгүүлэмж төдийгүй монгол соёлын өвийг орчин үеийн тайзны хэлээр дэлхийд толилуулж буй бүтээл гэж тооцогддог. Жүжгийн олон улсын анхны тоглолт 2023 онд Лондоны «Колизей» театрт болж, нэг сарын хугацаанд 40,000 үзэгч цуглуулсан бол Азийн анхны тоглолт 2024 онд Сингапурын Marina Bay Sands зочид буудалд болсон. Жүжиг мөн Японд амжилттай аялан тоглолт хийж, энэ жил Мариинский театрт тоглохоор төлөвлөгдсөн байна. Nederlander Organization-ийн удирдлагууд энэ оны долдугаар сард Үндэсний баяр наадмын үеэр Монголд ирж, жүжгийг үзэж, Бродвэйд тоглуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх юм. АНУ-д тоглох албан ёсны хуваарийг 2027 оны эхний улиралд зарлана.
The post Спектакль «Монгол-хан» будет поставлен на Бродвее first appeared on Монголия Сейчас.
Эх сурвалж: mongolnow.com
Комментарии
Загрузка…
Оставить комментарий